Зүүний Аянга, Төгс Хүчит Бурхан бол Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно! Ийш ороод үзэж буй үнэнийг хайгч бүхнийг бид баяртайгаар хүлээн авдаг.

5/30/2017

Төгс Хүчит Бурханы үг |Ялзарсан хүн төрөлхтөн бие махбодтой болсон Бурханаар илүү аврагдах хэрэгтэй



  Бурханы ажлын зорилго ямар нэг биегүй хоосон зүйл эсвэл Сатаны сүнс биш, харин бие махбодоос бүтсэн, Сатаны ялзруулсан хүн учраас Тэр бие махбод болсон билээ. Энэ нь чухамдаа хүний бие махбод ялзарсан учраас Бурхан бие махбодтой хүнийг Өөрийн ажлын зорилгоо болгож, мөн хүн ялзралын зүйл учраас Тэр хүнийг Өөрийн авралын ажлынхаа бүх үе шатанд Өөрийн ажлын зорилго болгосон.

   Хүн бол бие махбод цусаас бүтсэн мөнх бус бүтээл бөгөөд хүнийг аварч чадах цорын ганц зүйл бол Бурхан юм. Бурхан илүү үр дүнтэй болгож, Өөрийн ажлаа хийх үүднээс хүнтэй төстэй чанаруудыг эзэмшдэг бие махбод болох ёстой. Хүн бие махбодоос бүтсэн бас гэм нүглийг ялан дийлж, бие махбодоос өөрийгөө салгах чадваргүй учраас Бурхан Өөрийн ажлыг хийх үүднээс чухамдаа бие махбод болох ёстой. Бурхан мөн чанар ба хувь чанараараа хүний мөн чанар ба хувь чанараас ихээхэн ялгагдах боловч Түүний төрх байдал хүнийхтэй яг адил, энгийн хүний дүртэй байх бөгөөд энгийн хүний амьдралаар амьдрах тул Түүнийг харсан хүмүүс энгийн хүнээс ялгаж чадахгүй. Энэ энгийн төрх байдал ба энгийн хүн чанар нь Түүнд энгийн хүн чанараараа Өөрийн бурханлаг ажлыг гүйцэтгэхэд хангалттай. Түүний бие махбод нь Түүнд энгийн хүн чанараараа, хүн төрөлхтний дунд ажлаа хийх боломж олгох ба Түүний энгийн хүн чанар нь Түүнд хүн төрөлхтний дунд авралын ажлаа явуулахад мөн тусалдаг. Хэдийгээр Түүний энгийн хүн чанар хүн төрөлхтөн дунд ихээхэн үймээн шуугиан тарьсан ч, тэр үймээн шуугиан Түүний ажлын эгэл үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний эгэл бие махбодын ажил хүнд дээд зургийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний энгийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч, Түүний ажил үр дүнтэй хэвээр байх ба эдгээр үр дүнд Түүний энгийн хүн чанарын ачаар хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Бие махбодоор үйлдсэн Түүний ажлаас хүн Түүний энгийн хүн чанарын талаарх хүмүүсийн дунд байдаг үзхүйгээс арав дахин эсвэл бүр хэдэн арав дахин илүү зүйлийг олж авдаг бөгөөд ийм үзхүй нь бүгд Түүний ажлаар бүхэлдээ залгигддаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл хүний Түүнд хандах мэдлэг нь Бурханы талаарх хүний үзхүйг хэд дахин давдаг. Түүний бие махбодоороо хийдэг ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний бие махбод ямар ч бие махбодтой хүнийхтэй адилгүй; гадаад байдал нь адилхан ч, мөн чанар нь ижилгүй. Түүний бие махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзхүйг бий болгодог ч Түүний бие махбод хүнд илүү их мэдлэгийг олж авах боломж олгохоор барахгүй гадна төрхөөрөө яг адилхан ямар ч хүнийг эрхшээж чадна. Тэр ердөө л нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухаж, ойлгож чадахгүй. Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтдаг. Хэрэв Бурхан зөвхөн хүнд үл үзэгддэг Сүнс байвал Бурханд итгэхэд хүнд их хялбар байх болно. Хүн төсөөлөлдөө жолоо цулбуургүй байж, өөрийгөө баясгаж, жаргалтай байхын тулд дуртайгаараа Бурханыг дүрслэж болно. Ингэснээр хүн өөрийн Бурханд хамгийн таатай байх зүйлийг, түүнчлэн ямар ч эргэлзээгүйгээр энэ Бурханы хамгийн их хийхийг эрмэлзэж буй зүйлийг хийж болох юм. Үүнээс гадна хүн өөрөөс нь өөр хэн ч Бурханд илүү үнэнч байж, сүсэглэдэггүй, бусад бүх хүмүүс харь үндэстний ноход, Бурханд үнэнч биш гэж боддог. Үүнийг л Бурханд итгэх итгэл үнэмшил нь тодорхойгүй, номлолд тулгуурласан хүмүүсийн хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний хайж байгаа зүйл нь хоорондоо нэг их ялгаагүй бүгд ижилхэн. Тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр ердөө өөр боловч мөн чанараараа чухамдаа яг ижил байдаг.

  Хүн өөрийн Бурханд итгэх болгоомжгүй итгэл үнэмшилдээ санаа үл зовох ба хүссэнээрээ Бурханд итгэдэг. Хүн хэний ч биш өөрийн Бурханд итгэж байгаа учраас энэ бол хэний ч саад үл болж чадах “хүний эрх, эрх чөлөө”-ний нэг юм; энэ бол хүний хувийн өмч бөгөөд бараг хүн бүр ийм төрлийн хувийн өмчтэй байдаг. Хүн энэ хувийн өмчөө үнэт эрдэнэс гэж үздэг бол харин Бурханы хувьд хүний энэ хувийн өмчөөс өөр илүү тодорхой Бурханыг эсэргүүцэж байгааг илтгэх зүйл байхгүй учраас ямар ч үнэ цэнэгүй, дорд зүйл юм. Үүний учир нь бие хэлбэртэй, үзэгдэж харагдах, хүн хүрч болох биетэй болсон Бурхан буюу бие махбодтой болсон Бурханы ажлын улмаас билээ. Тэр биегүй Сүнс биш, харин хүн харж, хүрч болдог бие махбод юм. Гэхдээ хүмүүсийн итгэдэг ихэнх Бурхад нь хэлбэргүй бас хэлбэрт үл баригдах, бие махбодгүй шүтээнүүд байдаг. Ингэснээр бие махбодтой болсон Бурхан нь Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн дайсан болдог, үүний нэгэн адил Бурханы бие махбодтой болохыг хүлээн зөвшөөрч чаддаггүй тэдгээр хүмүүс Бурханыг эсэргүүцэгчид болдог. Хүн өөрийн сэтгэхүйн арга барил эсвэл эсэргүүцэгч зан чанараасаа биш, харин хүний энэ хувийн өмчийн улмаас үзхүйтэй байдаг. Чухамдаа энэ л өмчөөс болж ихэнх хүмүүс үхдэг, түүнчлэн хүрч, харж болохгүй, оршдоггүй энэ тодорхойгүй Бурхан л хүний амийг үнэндээ сүйрүүлдэг. Хүний амийг бие махбодтой болсон Бурхан эсвэл тэнгэрт байгаа Бурхан ч биш, харин хүний өөрийнх нь төсөөллийн Бурхан үгүйрүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан бие махбодтой болохын цорын ганц шалтгаан нь ялзарсан хүний хэрэгцээ шаардлагын улмаас билээ. Энэ нь гагцхүү Бурханы биш хүний энэхүү хэрэгцээ шаардлагын улмаас бөгөөд Түүний бүх золиослол болон зовлон нь Бурхан Түүний тусын тулд биш, харин хүний сайн сайхны төлөө юм. Бурханы хувьд сайн муу, шагнал гэж байхгүй; Тэр анхнаасаа л түүнийх байсан зүйлийг хураахаас биш хожмын ургацыг авахгүй. Түүний хүн төрөлхтний төлөө хийж байгаа бүх зүйл, золиослол нь илүү их шагнал олж авахын тулд биш, харин бүхэлдээ хүн төрөлхтний тусын тулд байдаг. Хэдийгээр бие махбодоор хийх Бурханы ажилд олон төсөөлөхийн аргагүй саад бэрхшээлүүд гардагч эцэстээ хүрэх үр дүн нь Сүнсээр шууд хийсэн ажлаас хамаагүй илүү байдаг. Бие махбодын ажил нь ихээхэн зовлон зүдүүрийн шалтгаан болдог ч бие махбодод Сүнстэй адилхан агуу чанар байдаггүй, тэр Сүнсний нэгэн адил эрх мэдэл эзэмших нь байтугай Сүнсний нэгэн адил ер бусын үйл хэргийг хийж чадахгүй. Гэхдээ энэ эгэл бие махбодын хийсэн ажлын мөн чанар нь шууд Сүнсээр хийсэн ажлаас хавь илүү бөгөөд энэ бие махбод Өөрөө хүний бүх хэрэгцээ шаардлагын хариулт нь юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнс гэдэг ойлголт бие махбодынхоос хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай, гэтэл бие махбодын ажил нь холбоотой байгаа хүн бүртэй илүү үр дүнтэй холбогддог. Үүнээс гадна бодит хэлбэртэй Бурханы бие махбодыг хүн илүү ойлгож, итгэж чадах бөгөөд Бурханы тухай хүний мэдлэгийг илүү гүнзгийрүүлж, Бурханы үйл хэргийн талаар илүү гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд оршино, мөнх бус хүмүүсийн хувьд ухаж ойлгох байтугай харах хүртэл хэцүү, иймээс ч тэд хоосон төсөөлөлд найдахаас өөр юу ч чадахгүй. Бие махбодын ажил, харин энгийн, бодит байдалд тулгуурласан, баялаг мэргэн ухааныг шингээсэн, хүний нүдэнд үзэгдэж харагдах барьцтай байдаг; хүн Бурханы мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, үүнд асар их төсөөллийн шаардлагагүй. Энэ бол Бурханы бие махбод дахь ажлын чухам жинхэнэ утга учир мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг хийж чаддаг, иймд оюун санаатай хүний хувьд тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөл, Сүнсний заавар зэрэг нь тодорхой утга учиртай байдаггүй тул төсөөлөхөд хэцүү байдаг. Тэд зөвхөн хөдөлгөл эсвэл ерөнхий утгыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин бие махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Энэ нь яг таг үгээр зааварчилж чадахаас гадна, тодорхой хүсэл, шаардсан зорилготой байна. Тиймээс хүн тааж, төсөөллөө шавхах нь байтугай таамаглал хийх ч шаардлагагүй. Энэ бол бие махбод дахь ажлын тодорхой байдал буюу Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал хүрээнд зохимжтой бөгөөд бие махбодын ажлыг орлож чадахгүй. Бие махбодын ажил нь хүнд хамаагүй илүү оновчтой, шаардлагатай зорилго хийгээд Сүнсний ажлаас хамаагүй илүү бодит, үнэ цэнэтэй мэдлэгийг өгдөг. Ялзарсан хүн төрөлхтөнд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол оновчтой үгс, дагаж, харж, хүрч болох тодорхой зорилго бүхий ажил юм. Зөвхөн бодитой ажил, цагаа олсон заавар нь хүний мэдрэмжид таарч тохирох бөгөөд зөвхөн бодит ажил нь хүнийг ялзарсан, эвдэрсэн зан чанараас аварч чадна. Үүнд зөвхөн бие махбодтой болсон Бурхан хүрч чадна; зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүнийг өмнөх ялзарсан, эвдэрсэн зан чанараас нь аварч чадна. Сүнс Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн бие махбодоор хийх боломжтой. Хэрэв сүнс дангаараа ажилладаг байсан бол Түүний ажил үр дүнтэй байж чадахгүй байх байсан—энэ бол илэрхий үнэн юм. Энэ бие махбодоос болж ихэнх хүмүүс Бурханы дайсан болсон ч гэсэн Түүнийг ажлаа дүгнэхэд Түүний эсрэг байдаг тэдгээр хүмүүс Түүний дайснууд байхаа болиод зогсохгүй, харин ч эсрэгээрээ Түүний гэрчлэгсэд болно. Тэд Түүгээр эрхшээгдсэн, Түүнд нийцэх, Түүнээс салгахын аргагүй гэрчлэгсэд болно. Тэр хүний төлөөх бие махбод дахь Өөрийн ажлын ач холбогдлыг хүнд мэдүүлэх ба хүн энэ бие махбодын ач холбогдлоос аваад хүний оршин байхын утга учир, Түүний жинхэнэ утга учраас аваад хүний амийн өсөлтийг мэдэж авна, түүнчлэн энэ бие махбод нь хүн салахын аргагүй амийн амьд ундарга болохыг ч мэдэж авна. Бурханы махбод болон бие нь Бурханы бие хэм байр суурьт нийцэхэд хол, хүнд Түүний байр суурьтай нийцэхгүй мэт санагдавч, Бурханы жинхэнэ дүр төрхгүй, Бурханы жинхэнэ бие хэмгүй энэ бие махбод нь Бурханы Сүнсний шууд хийж чадахгүй ажлыг хийж чадна. Энэ бол Бурхан бие махбодтой болохын жинхэнэ ач холбогдол, утга учир ба энэ л ач холбогдол, утга учрыг хүн зөвшөөрөн хүлээн авч чаддаггүй билээ. Бүх хүмүүс Бурханы сүнсийг дээдэлж, Бурханы бие махбодыг дорд үздэг хэдий ч тэдний хэрхэн харж үзэхээс шалтгаалахгүйгээр бие махбодын жинхэнэ ач холбогдол утга учир Сүнснийхээс хамаагүй хол давдаг. Энэ нь мэдээж ялзарсан хүн төрөлхтөнд зөвхөн хамаатай. Үнэнийг хайдаг, Бурхан илрэхийг хүсэн хүлээдэг хүмүүсийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн хөдөлгөл илчлэлт, төсөөлөгдөшгүй гайхамшигтай мэдрэмж, нөгөөтэйгүүр агуу, ер бус, бишрэм, тэгсэн атлаа бүгдийн олж авч хүртэж чадахааргүй мэдрэмжийг өгдөг. Хүн ба Бурханы Сүнс тэдний хооронд асар их зай байгаа мэт, хэзээ ч адилхан байхгүй мэт, тэднийг үл үзэгдэх зүйлээр хувааж салгасан мэт зөвхөн алсаас бие биеэ харж чадна. Үнэндээ Сүнс болоод хүн нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ хийсвэрлэлийг Сүнс хүнд өгсөн юм. Сүнс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг шууд хийж чаддаггүй учраас Сүнсний хэрэгцээ шаардлагагүй юм. Бие махбодын ажил нь хүнд дагах бодит зорилго, тодорхой үгсийг мөн Тэр бодит бөгөөд энгийн, эгэл жирийн гэсэн мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айдаг боловч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад хялбар байдаг: Хүн Түүний царайг үзэж, дуу хоолойг нь сонсох боломжтой ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэ бие махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд орших учир хүнд дөхөм, хол эсвэл ойлгошгүй биш, харин ч үзэж, хүрч болно.

  Бие махбодод амьдарч байгаа тэдгээр бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд дагах зорилго, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг, жинхэнэ дүр төрхийг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы бие махбод болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит бие махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын Бурхадын дүр төрхийг өөрсдийн зүрх сэтгэлээс зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрэв зөвхөн хүн хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурхадын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй Бурхадын дүр төрхийг дан үгээр ил гаргаж, хөөж, бүрэн зайлуулж чадахгүй. Ингэж хийсэн ч гэсэн эдгээр гүн үндэслэсэн зүйлсийг хүмүүсээс зайлуулах боломжгүй. Зөвхөн бодтой Бурхан ба Бурханы бодит дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлсийг орлож, хүмүүст тэднийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ингэж хүссэн үр дүнд хүрч чадна. Хүн өнгөрсөн хугацаанд хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг ойлгоно. Сүнсний шууд удирдлагаар эсвэл хэн нэгэн хүний сургаалаар биш харин бие махбодтой болсон Бурхан л энэ үр дүнд хүргэж чадна. Бие махбодтой болсон Бурханы эгэл чанар ба бодит байдал нь хүний төсөөлөлд байгаа тодорхойгүй, ер бусын төсөөллийн эсрэг нь учраас Бие махбодтой болсон Бурхан албан ёсоор Өөрийн ажлыг хийх үед хүний үзхүй илчлэгдэнэ. Хүний анхдагч үзхүй зөвхөн бие махбодтой болсон Бурханы довойлголоор илчлэгдэх боломжтой. Бие махбодтой болсон Бурхантай харьцуулахгүйгээр хүний үзхүй илчлэгдэх боломжгүй; өөрөөр хэлбэл бодит байдлын довойлголгүйгээр тодорхойгүй зүйлс илчлэгдэх боломжгүй. Хэн ч үгс ашиглан энэ ажлыг хийж чадахгүй, хэн ч үгээр энэ ажлыг тодорхой илэрхийлж чадахгүй. Зөвхөн Бурхан Өөрөө л Өөрийнхөө ажлыг хийж чадахаас Түүний өмнөөс хэн ч энэ ажлыг хийж чадахгүй. Хүний хэл хэр баялаг байх нь хамаагүй, хүн Бурханы бодит байдал болоод эгэл чанарыг тодорхой илэрхийлэх чадваргүй. Хэрэв Бурхан хүмүүсийн дунд биечлэн ажиллаж, Өөрийн дүр төрх, Өөрийн оршихуйг бүрэн үзүүлсэн цагт л хүн Бурханыг илүү бодтой мэдэж, Түүнийг илүү тодорхой харж чадна. Энэ үр дүнд ямар ч бие махбодтой хүн хүрч чадахгүй. Мэдээж Бурханы сүнс мөн адил энэ үр дүнд хүрч чадахгүй. Бурхан хүнийг Сатаны ялзралаас аварч чадна, гэхдээ энэ ажлыг Бурханы сүнс шууд биелүүлж чадахгүй; харин үүнийг зөвхөн бие махбодтой Бурханы Сүнс, Бурханы бие махбод хийж чадна. Энэ бие махбод нь хүн бас Бурхан, нөгөөтэйгүүр энгийн хүн чанарыг эзэмшсэн хүн, бас бурханлаг чанар бүхий Бурхан юм. Энэ бие махбод хэдий Бурханы Сүнс биш, Сүнсээс ихээхэн ялгаатай ч гэсэн тэр бол хүн төрөлхтөнг аврагч бие махбодтой болсон Бурхан, Сүнс, бас бие махбод билээ. Түүнийг юу гэж дуудах нь хамаагүй, тэр бол хүн төрөлхтөнг авардаг Бурхан Өөрөө юм. Бурханы Сүнсийг бие махбодоос салгахын аргагүй учраас бие махбодын ажил нь Бурханы Сүнсний бас ажил болдог; энэ ажлыг Сүнсний бие хэмээр ердөө хийдэггүй, харин бие махбодын бие хэмээр үүнийг хийдэг. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодыг шаарддаггүй, бие махбодоор хийх ажлыг Сүнсээр шууд хийж болохгүй, үүнийг зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хийж чадна. Энэ бол энэ ажилд шаардлагатай, ялзарсан хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шат нь Сүнсээр хийгдсэн ба үлдсэн хоёр үе шат нь Сүнсээр шууд биш, харин бие махбодтой болсон Бурханаар хийгдэнэ. Сүнсээр хийгдсэн хуулийн ажил нь хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх хийгээд Бурханы талаарх хүний мэдлэгтэй ямар ч хамааралгүй байсан. Нигүүлслийн Эрин үе ба Хаанчлалын эрин үе дэх Бурханы бие махбод дахь ажил нь харин хүний ялзарсан зан чанар хийгээд Бурханы талаарх түүний мэдлэгтэй хамааралтай ба авралын ажлын нэн чухал хэсэг юм. Тийм ч учраас ялзарсан хүн төрөлхтөнд бие махбодтой болсон Бурханы аврал, Түүний шууд ажил илүү хэрэгтэй билээ. Хүн төрөлхтөнд түүнийг хариулах, дэмжих, услах, тэжээх, шүүх, гэсгээх бие махбодтой болсон Бурхан хэрэгтэй бөгөөд тэр бие махбодтой болсон Бурханаас илүү их нигүүлсэл, аврал хүртэх хэрэгтэй. Зөвхөн бие махбодтой Бурхан л хүний зүрх сэтгэлийг мэдэгч, түүний хоньчин, дэргэд нь байж тусалж чадах нэгэн ба энэ бүхэн бол өнөөгийн болоод өнгөрсөн үеийн бие махбодын хэрэгцээ шаардлага билээ.

  Хүнийг Сатан ялзруулсан, хүн бол Бурханы бүх бүтээлийн хамгийн дээд нь, иймээс ч хүнд Бурханы аврал хэрэгтэй. Бурханы аврах зүйл бол хүн, Сатан биш, аврагдах тэр зүйл бол чөтгөр биш харин хүний бие махбод, сүнс. Сатан бол Бурханы устгах зүйл, хүн бол Бурханы аврах зүйл, хүний бие махбодыг Сатан ялзруулсан, тиймээс эхлээд хүний бие махбодыг аврах ёстой. Хүний бие махбод нь хамгийн их ялзарч, Бурханы эсэргүүцдэг, тэр ч бүү хэл Бурханы оршин байгааг ил тод эсэргүүцэж үгүйсгэдэг зүйл болсон. Энэ ялзарсан бие махбод дэндүү их зөрүүд, бие махбодын ялзарсан зан чанарыг хариуцаж, өөрчлөнө гэдэг юу юунаас илүү хэцүү. Сатан хүний бие махбодод ирж самууруулж, хүний бие махбодыг ашиглаж Бурханы ажилд саад болж, Бурханы төлөвлөгөөг сааруулдаг, ингэж хүн Сатан бас Бурханы дайсан болдог. Хүн аврагдахын тулд эхлээд эрхшээгдэх ёстой. Үүний улмаас Бурхан мөчөөгөө өгөхгүйгээр хүний бие махбодод ирж Өөрийн хийхийг зорьсон ажлаа хийхээр, Сатантай тулалдахаар ирдэг. Түүний зорилго бол ялзарсан хүн төрөлхтнийг аварч, Бурханы эсрэг боссон Сатаныг ялж устгах. Тэр хүнийг эрхшээх Өөрийн ажлын ачаар Сатаныг ялж, ялзарсан хүн төрөлхтөнг зэрэг авардаг. Ингэж Бурхан хоёр асуудлыг нэгэн зэрэг шийддэг. Тэр хүнтэй илүү ойр байж, түүнийг илүү сайн эрхшээхийн тулд бие махбодоороо ажиллаж, ярьж, бүх ажлаа хийдэг. Бурхан сүүлчийн удаа бие махбод болоход сүүлчийн өдрүүдийн Түүний ажил бие махбодоор хийгдэх болно. Тэр бүх хүмүүсийг төрөл төрлөөр нь ангилж, Өөрийн бүх эзэгнэлтийг мөн Өөрийн бүх ажлаа бие махбодоор хийж дуусгах болно. Газар дэлхий дээрх Түүний бүх ажил дуусгавар болоход Тэр бүрэн ялсан байна. Бие махбодод ажиллаж байх үедээ Бурхан хүн төрөлхтөнг бүрэн эрхшээж, олж авна. Энэ нь Түүний бүх эзэгнэлт дуусгавар болно гэсэн үг үү? Бурхан Өөрийн ажлыг бие махбодоор хийж дуусган, Сатаныг бүрэн ялж, ялалтаа мандуулах үед Сатанд дахин хүнийг ялзруулах ямар ч боломж олдохгүй. Бурханы эхний бие махбодын ажил нь хүнийг нүглээс аварч, өршөөх байсан. Одоо хүн төрөлхтөнг эрхшээж, бүрэн олж авах ажил хийгдэх ёстой, ингэснээр Сатан цаашид өөрийн ажлыг хийх аргагүй болж, бүрэн таягдаж, Бурхан бүрэн ялах учиртай. Энэ бол бие махбодын хийх ажил, мөн Бурханы Өөрөө хийх ажил юм. Бурханы ажлын гурван үе шатын эхний ажлыг бие махбодоор биш Сүнсээр шууд хийсэн. Бурханы ажлын гурван үе шатын сүүлийн ажлыг Сүнсээр шууд биш, бие махбодтой болсон Бурхан хийсэн. Дундах үе шатны аврах ажлыг мөн Бурхан бие махбодоороо хийсэн. Бүх эзэгнэлтийн ажлаас хамгийн чухал нь Сатаны нөлөөнөөс хүнийг аврах юм. Гол ажил нь ялзарсан хүнийг бүрэн эрхшээх, ингэснээр Бурханыг хүндлэх анхны тэр сэтгэлийг эрхшээгдсэн хүний зүрхэнд сэргээж, эгэл амьдралаа өөрөөр хэлбэл Бурханы бүтээлийн эгэл амьдралаа олж авах боломжийг нь түүнд олгоно. Энэ ажил чухал бөгөөд эзэгнэх ажлын цөм нь юм. Авралын ажлын гурван үе шатаас эхний үе шат болох хууль ёсны ажил эзэгнэх ажлын цөмөөс хэт хол байсан; үүнд авралын ажил өчүүхэн хэмжээнд үзэгдэж байсан, түүнчлэн Сатаны нөлөөллөөс хүнийг аврах Бурханы ажлын эхлэл нь байгаагүй. Ажлын эхний үе шатыг Сүнс шууд хийсэн, учир нь хууль ёс дор хүн зөвхөн хууль ёсоор захирагдахыг мэддэг, илүү үнэн гэж байгаагүй, мөн Хууль ёсны Эрин үе дэх ажилд хүний зан чанарын өөрчлөлт байтугай Сатаны нөлөөллөөс хүнийг хэрхэн аврах ажил төдийлөн хамаатай байгаагүй. Иймд хүний ялзарсан зан чанарыг тооцолгүй Бурханы Сүнс энэ үе шатанд тун энгийн ажлыг гүйцээсэн юм. Ажлын энэ үе шат эзэгнэлтийн цөмтэй өчүүхэн холбоотой бөгөөд хүний авралын албан ёсны ажилтай тийм ч их уялдаа холбоогүй, тиймээс Бурханд Өөрийн ажлаа биечлэн гүйцэтгэхийн тулд бие махбодтой болох шаардлага байгаагүй. Сүнсний хийсэн ажил далд, ойлгошгүй, хүнд айдас хүрэм, ойртохын аргагүй мэт байдаг; Cүнс нь авралын ажлыг хийж, хүнийг амиар шууд хангахад тохиромжгүй. Хүнд хамгийн тохиромжтой нь Сүнсний ажлыг хүнд ойр байхаар өөрчлөх хандлага бөгөөд Бурхан Өөрийн ажлыг эгэл жирийн хүн болж хийх нь хүнд хамгийн тохиромжтой. Сүнсний ажлыг солихын тулд Бурхан бие махбодтой болох шаардлагатай бөгөөд хүний хувьд Бурханы төлөө ажиллах үүнээс илүү дээр тохиромжтой арга байхгүй. Ажлын эдгээр гурван үе шатын дундаас хоёр үе шатыг бие махбодоор гүйцэтгэх ба энэ хоёр үе шат нь эзэгнэх ажлын гол шат нь юм. Хоёр бие махбод нь харилцан бие биеэ нөхөх бөгөөд бие биедээ төгс билээ. Бурханы махан бие болсон эхний үе шат нь хоёр дахь үе шатын үндэсийг тавьсан, иймээс Бурханы хоёр бие махбод нь нэгэн бүхэлж болж, бие биетэйгээ нийцдэг гэж хэлж болно. Бурханы ажлын энэ хоёр үе шат нь эзэгнэх ажилд нэн чухал учраас үүнийг Бурхан өөрийн бие махбодын бие хэмээр гүйцэтгэдэг. Бурханы хоёр бие махбодын ажилгүйгээр эзэгнэх ажил бүхэлдээ зогсож, хүн төрөлхтнийг аврах ажил хоосон ярианаас өөр юунд ч хүрэхгүй байсан гэж бараг хэлж болно. Энэ ажил чухал эсэх нь хүний хэрэгцээ шаардлага, хүн төрөлхтний хоосролын бодит байдал, Сатаны дуулгаваргүй, ажилд саад хийж байгаа байдал зэрэгт тулгуурласан. Даалгаварт бэлэн зөвт нэгнийг түүний ажлын шинж чанар, ажлын чухал байдал зэрэгт үндэслэн тогтооно. Энэ ажлын чухал байдал дээр тулах юм бол ажлын ямар арга барил ашиглах тухайлбал Сүнсээр шууд ажиллах, бие махбодтой болсон Бурханаар ажиллах, хүнээр ажиллах аль нь ч бай эхлээд таягдан хаягдах зүйл бол хүнээр ажиллах, ажлын шинж чанар болоод Сүнсний ажлыг махан биеийн ажилтай эсрэгцүүлэн тавьбал махан биеэр үйлдсэн ажил Сүнсээр шууд хийгдсэн ажлаас хүнд илүү их үр дүнтэй байж, илүү их давуу тал олгоно. Гэхдээ ажлыг бие махбодоор хийх үү эсвэл Сүнсээр хийхүү гэдгийг тухайн үед Бурхан л бодож шийднэ. Ажлын үе шат бүрт ач холбогдол, үндэслэл бий. Тэд ул суурьгүй төсөөлж, дураараа биелүүлэх биш, тэдэнд тодорхой мэргэн ухаан бий. Энэ бол Бурханы ажлын ард буй үнэн юм. Ялангуяа бие махбодтой болсон Бурхан биечлэн хүмүүсийн дунд ажиллаж ийм агуу ажлыг бүтээж байгаа үед Бурханы төлөвлөгөө илүү агуу байх нь дамжиггүй. Иймээс Бурханы мэргэн ухаан болоод Түүний оршихуйн бүхэл бүтэн байдал Түүний үйлдэл бодол, санаа бүр ажиллах үед нь тусгалаа олдог; энэ бол илүү бодит, системтэй Бурханы оршихуй юм. Эдгээр нарийн бодол санааг төсөөлж, итгэхэд, тэр ч бүү хэл мэдэхэд хүнд хэцүү байдаг. Хүний хийсэн ажил ерөнхий зарчмын дагуу байдаг, харин хүний хувьд энэ нь маш хангалттай. Гэхдээ Бурханы ажилтай харьцуулахад дэндүү их зөрүү бий; Бурханы үйл хэрэг хэдий агуу, Бурханы ажил хэмжээлшгүй боловч тэдгээрийн ард хүний төсөөлж чадахааргүй олон жижиг, яг таг төлөвлөгөө зохицуулалт байж байдаг. Түүний ажлын шат бүр зөвхөн зарчмын дагуу байдаггүй, түүнд хүний хэлээр тодорхой илэрхийлэх боломжгүй олон зүйлс байх бөгөөд эдгээр зүйлс нь хүнд үл үзэгдэнэ. Сүнсний ажил эсвэл бие махбодтой болсон Бурханы ажлын аль нь ч бай тус бүрдээ Түүний ажлын төлөвлөгөөг агуулдаг. Тэр ул суурьгүй ажилладаггүй бас ач холбогдолгүй ажил хийдэггүй. Сүнс шууд ажиллах үед Өөрийн гэсэн зорилготой байдаг, Тэр хүн болж (өөрөөр хэлбэл Тэр гадаад бүрхүүлээ өөрчлөхөд) ажиллахад Түүний ач холбогдол бүр илүү болдог. Яалаа гэж Тэр өөрийн бие хэмийг дураараа өөрчлөх болсон бэ? Яалаа гэж Тэр дураараа дорд үзэгдэж хавчигдах хүн болох болсон бэ?

   Ажил гэдэг үүднээс ярьвал Бие махбод дахь Түүний ажил нэн чухал, мөн ажлыг бүрэн дуусгаж байгаа Нэгэн бол Сүнс биш бие махбодтой болсон Бурхан билээ. Зарим хүмүүс Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь сорьдог гэж боддог. Ингэж боддог хүмүүс бие махбод болох ажлын энэ шатыг мэддэггүй. Бурхан хүн төрөлхтөнг нэг нэгээр нь шүүж сорьдоггүй; ингэж хийнэ гэдэг шүүлтийн ажил биш байх байсан. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгдэж байгаа зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх гэм нүгэл билээ. Бурхан хүний өчүүхэн, ач холбогдолгүй алдаа бурууг шүүдэггүй. Шүүлтийн ажил нь төлөөлөл бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүхэд энэ ажил оршино. Өөрийн ажлыг бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэхээр бие махбодтой Бурхан бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлнө, дараа нь ажил нь аажмаар тархан өргөднө. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн эсвэл бүлгийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал, хүний Бурханыг эсэргүүцдэг зүйлийг тухайлбал хүний Бурханыг хүндэлдэггүй байдал эсвэл Бурханы ажилд саад болох зэрэг байдлыг шүүдэг. Шүүгдэх зүйл нь Бурханыг эсэргүүцдэг хүн төрөлхтний мөн чанар бөгөөд энэ ажил нь сүүлчийн өдрүүдийн эрхшээх ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн сүүлчийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол сүүлчийн өдрүүдэд бүх хүн төрөлхтөнг шүүх Бурхан мөн. Энэ бие махбод, ажил, үг, зан чанар бүгдээрээ Тэр билээ. Түүний ажлын хүрээ хэдий хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцтэй шууд харьцдаггүй ч гэсэн шүүлтийн ажлын мөн чанар бүх хүн төрөлхтний шууд шүүлт байдаг; энэ нь зөвхөн Хятад эсвэл цөөн тооны хүмүүс зориулагдсан ажил биш. Бурханы бие махбод дахь ажлын үеэр, энэ ажлын хүрээ хэдий бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч гэсэн бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг, Түүнийг Өөрийн бие махбодын ажлын хүрээнд ажлаа дуусгасаны дараа Есүсийн сайн мэдээ Түүнийг дахин амилж, тэнгэр өөд авагдсаны дараа бүх орчлон ертөнцөд түгсэн шиг Тэр энэ ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй түгээдэг. Сүнсний эсвэл бие махбодын ажлын аль нь ч бай энэ ажил хязгаарлагдмал хүрээнд хийгдэх боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг. Сүүлчийн өдрүүдэд Бурхан Өөрийн бие махбод болсон бие хэмийг ашиглан ажлаа хийхээр гарч ирэх ба тэрхүү бие махбодтой Бурхан нь агуу цагаан сэнтийн өмнө хүн төрөлхтөнг шүүх Бурхан юм. Тэр Сүнс эсвэл бие махбод байх нь хамаагүй шүүлтийн ажлыг хийгч нь сүүлчийн өдрүүдэд хүн төрөлхтөнг шүүх Бурхан байна. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогдоно, мөн Түүний гадаад төрх байдал болоод бусад хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогдоно. Хүн хэдий эдгээр үгсийн талаар үзхүйтэй боловч хэн ч бие махбодтой болсон Бурханы шүүлт, бүх хүн төрөлхтний эрхшээлтийн талаарх бодит байдлыг үгүйсгэж чадахгүй. Хэрхэн дүгнэгдэх нь хамаагүй баримт бол баримт. Хэн ч “Ажил Бурханаар хийгдсэн, харин бие махбод нь Бурхан биш” гэж хэлж чадахгүй. Энэ нь утгагүй, яагаад гэвэл энэ ажлыг бие махбодтой Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Энэ ажил нэгэнт гүйцсэн учраас энэ ажлын дараа хүний Бурханы шүүлтийн ажил хоёр дахь удаагаа гарч ирэхгүй; хоёр дахь удаагаа бие махбод болсон Бурхан бүх эзэгнэх ажлыг бүгдийг нь дуусгасан, иймд Бурханы ажлын дөрөв дэх үе шат гэж байхгүй. Шүүгдэх нэгэн нь бие махбодоос бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгдэх нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний бие махбодын ялзралыг шүүх ажилд бие махбодтой Бурханаас илүү зохимжтой, шаардлага хангасан нэгэн байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамруулахгүй л болов уу. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр нүүрээрээ халз тулж чадахгүй учраас ийм ажлыг зөвшөөрөхөд хүнд хэцүү байх байсан, үүнээс улбаалан үр дүн тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдаж боломгүй зан чанарыг илүү тодорхой үзэж чадахгүй байх байсан. Зөвхөн бие махбодтой Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүвэл сатаныг бүрэн ялж чадна. Энгийн хүн чанарыг эзэмшсэн хүнтэй адил байснаар бие махбодтой Бурхан хүний зөвт бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлх ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг учраас Тэр л хүнийг шүүх бүрэн эрхтэй байр сууринд байж, хүнийг шүүж чадна. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүх зохимжгүй. Хэрэв энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол Сатаныг ялж чадахгүй байх байсан. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү дээд бөгөөд Бурханы Сүнс төрөлхөөсөө ариун, бие махбодоос илүү ялгуусан. Хэрэв Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол Тэр хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх зөвт бус байдлыг илчилж чадахгүй байх байсан. Шүүлтийн ажил нь Бурханы талаарх хүний үзхүйд зориулж хийдэг учраас хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзхүй байгаагүй, иймээс Сүнс хүний зөвт бус байдлыг сайн илчлэх нь байтугай ийм зөвт бус байдлыг бүрэн илчлэх чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан бол Түүнийг мэддэггүй бүх хүмүүсийн дайсан юм. Хүний үзхүй хийгээд Бурханыг эсэргүүцэж байгаа зүйлсийг шүүснээр Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг илчилдэг. Бие махбод дахь Түүний ажлын үр дүн Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтний шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Бие махбодтой Бурханд хүн харж, хүрч болох ба бие махбодтой Бурхан хүнийг бүрэн эрхшээж чадна. Бие махбодтой Бурхантай харилцах явцдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал, хавчин шахалтаас хүлээн зөвшөөрөх байдал, үзхүйгээс мэдлэг, гололтоос хайрыг олж өсөн хөгждөг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр дүн юм. Хүн зөвхөн Түүний шүүлтийг зөвшөөрсөнөөр аврагдаж, Түүний амнаас унасан үгээр Түүнийг аажмаар мэддэг болж, Түүнийг эсэргүүцэж байхдаа Түүгээр эрхшээгдэж, Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөрснөөр Түүнээс амийн эх ундаргыг хүртдэг. Энэ бүх ажил бол бие махбодтой Бурханы ажил бөгөөд Бурханы сүнсний бие хэмээр хийгдэх ажил биш юм. Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил бол хамгийн агуу, хамгийн гүн нууцгай ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шатын чухал хэсэг нь бие махбодтой болсон ажлын хоёр үе шат билээ. Хүний гүн ялзрал нь бие махбодтой болсон Бурханы ажилд их саад болдог. Ялангуяа сүүлчийн өдрүүдийн хүмүүст хийгдэх ажил бол асар их хэцүү, орчин байдал нь түгшүүртэй, бүх төрлийн хүмүүсийн хэв чанар нь тун ядмаг. Гэсэн ч энэ ажлын эцэст ямар ч асуудалгүй зохих үр дүнд хүрсэн байна; энэ бол бие махбодын ажлын үр дүн бөгөөд энэ үр дүн Сүнсний ажлынхаас илүү ятгахаар үнэмшилтэй. Бурханы ажлын гурван үе шатыг Бурхан бие махбодоороо дуусгах учиртай бөгөөд бие махбодтой болсон Бурхан дуусгах ёстой. Хамгийн чухал, зайлшгүй ажлыг Бурхан бие махбодоороо хийх бөгөөд хүнийг аврахад Бурхан бие махбодоороо биечлэн хийх ёстой. Хэдий бүх хүн төрөлхтөн бие махбодтой Бурхан хүнтэй хамааралгүй гэж үзэж байсан ч энэ бие махбод бүх хүн төрөлхтний хувь тавилан, оршин тогтноход холбогдолтой.

   Бурханы ажлын үе шат бүр бүх хүн төрөлхтний төлөө бөгөөд бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Хэдий энэ нь бие махбодоороо хийх Түүний ажил боловч бүх хүн төрөлхтөнг чиглүүлдэг; Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн болоод бүтээгдсэн бус зүйлсийн Бурхан юм. Түүний бие махбодоороо хийх ажил хязгаарлагдмал хүрээнд бас энэ ажлын бай хязгаарлагмал ч гэсэн Тэр Өөрийн ажлыг хийхээр махан бие болох бүртээ Өөрийнхөө ажлын байг дээд түвшинд төлөөлөхүйц байхаар сонгодог; Тэр энгийн, бусдаас ялгарах юмгүй хүмүүсийг ажиллахаар сонгодоггүй, харин Түүний ажлыг бие махбодоор төлөөлж чадахуйц бүлэг хүмүүсийг Өөрийн ажлын бай болгон сонгодог. Түүний бие махбод дахь ажлын хүрээ хязгаарлагдмал, бас Түүний бие махбодод зориулан тусгайлан бэлдэж, Түүний бие махбодоороо хийх ажилд зориулан тусгайлан сонгосон учраас энэ бүлэг хүмүүсийг сонгодог. Бурхан Өөрийн ажлын байг сонгох нь үндэс суурьгүй биш, харин зарчмын дагуу байдаг: Ажлын бай нь бие махбодтой Бурханы ажилд тустай байж, бүх хүн төрөлхтнийг төлөөлөх ёстой. Тухайлбал иудейчүүд Есүс биечлэн аврахыг хүлээн зөвшөөрөх бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадаж байсан, хятадууд бие махбодтой болсон Бурхан биечлэн эрхшээхийг хүлээн зөвшөөрөх бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадна. Иудейчүүдэд бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс бий, мөн Бурхан биечлэн эрхшээхийг хүлээн зөвшөөрч бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс Хятад хүмүүст бий. Иудейчүүдийн дунд хийгдсэн авралын ажлаас илүү ач холбогдолтой аврал гэж байхгүй, Хятад хүмүүсийн дундах эрхшээх ажлаас илүү тууштай амжилттай эрхшээх ажил гэж ер нь байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажил ба үг нь зөвхөн жижиг хэмжээний бүлэг хүмүүст чиглэгдсэн мэт харагдавч энэ жижиг бүлэг хүмүүсийн дундах Түүний ажил бүх орчлон ертөнцийн ажил бөгөөд Түүний үг бүх хүн төрөлхтөнд чиглэгддэг. Бие махбод дахь Түүний ажил дууссаны дараа Түүнийг дагадаг хүмүүс тэдний дунд хийсэн Түүний ажлыг түгээж эхэлнэ. Бие махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Түүнийг дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагч нар бие махбод дахь Түүний бүх ажлыг, мөн энэ замыг зөвшөөрдөг хүмүүст бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг илүү оновчтой, бодитоор дамжуулж чадна. Зөвхөн бие махбодоороо Бурханы хүмүүсийн дунд хийж байгаа ажил нь үнэндээ Бурханы оршин байгаа болон хүнтэй хамт амьдарч байгаа бодит хэргийг биелүүлдэг. Зөвхөн энэ ажил Бурханы царайг харж, Бурханы ажлыг үзэж, Бурханы өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Ехова хүн төрөлхтөнд нуруугаа харуулж, хүн төрөлхтний тодорхойгүй Бурханд итгэх итгэлийн эрин дуусгавар болох үед бие махбодтой болсон Бурхан эринд эцэс тавина. Ялангуяа сүүлийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, бодтой, сайн сайхан эринд авчрана. Тэр зөвхөн хууль болоод ёс заншлын эринийг дуусгавар болгоогүй; хамгийн гол нь Тэр эгэл жирийн, зөвт ариун, болоод эзэгнэлтийн төлөвлөгөөний ажлыг нээдэг Бурханыг, хүн төрөлхтний нууц болоод очих газрыг харуулсан, хүн төрөлхтнийг бүтээж, эзэгнэлтийн ажлыг дуусгавар болгосон, хэдэн мянган жил нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд ил болгодог. Тэр тодорхойгүй эринийг бүрэн дуусгавар болгож, Бурханы царайг харахыг хүссэн ч харж чадахгүй бүх хүн төрөлхтний тэр эринийг дуусгавар болгоно, Тэр Сатанд үйлчилсэн бүх хүн төрөлхтний эринийг дуусгавар болгож бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь шинэ эринд хөтөлнө. Энэ бүгд Бурханы сүнсээрээ бус бие махбодоороо хийсэн ажлын үр дагавар юм. Бурхан бие махбодоороо ажиллах үед, Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлсийн хойноос хөөцөлдөн хайхаа больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан бие махбодоороо Өөрийн ажлыг түгээхэд, Түүнийг дагадаг хүмүүс бие махбодоороо хийсэн Түүний ажлыг бүх бүлэг урсгал руу дамжуулж, Түүний бүх үгсийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн сонссон бүхэн Түүний ажлын баримт болно, хүний биечлэн үзэж сонссон зүйлс цуурхал биш баримт болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээх нотолгоо бас ажлаа түгээхэд ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримтгүйгээр Түүний сайн мэдээ бүх улс оронд түгэхгүй байсан; баримтгүйгээр зөвхөн хүний төсөөллөөр Тэр бүх орчлон ертөнцийг эрхшээх ажлыг хийж чадахгүй байх байсан. Сүнс бол хүний хувьд хүртэгдэшгүй, үзэгдэшгүй, Сүнсний ажил Бурханы хүнд хийсэн ажлын талаар ямар нэг баримт нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит дүрийг олж үзэхгүй, оршдоггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы дүрийг олж үзэхгүй, Бурханы биечлэн хэлсэн үгсийг сонсохгүй болно. Хүний төсөөлөл хоосон учраас Бурханы бодит дүрийг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дэлхий дээр зөвхөн авчирч чадна. Энэ л Бурханы хүнд үзэгдэх хамгийн тохиромжтой арга юм, үүгээр хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэхээр ирнэ, үүнд бие махбодтой болоогүй Бурхан хүрэх боломжгүй. Энэ үе шат хүртэл Бурхан Өөрийн ажлыг хийсэн бол Түүний ажил хүссэн үр дүндээ хүрч, бүрэн амжилттай болсон гэсэн үг. Бие махбодтой Бурханы биечлэн хийх ажил Бурханы бүх эзэгнэлтийн ажлын ерэн хувьд аль хэдийн хүрсэн. Энэ бие махбод Түүний бүх ажилд илүү дээр эхлэлийг тавьж, Түүний бүх ажлыг хураангуйлан, олон түмэнд зарлан тунхагласан, мөн энэ бүх ажилд эцсийн цэгийг тавьсан. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон Бурхан гэж өөр байхгүй бөгөөд Бурханы гурав дахь бие махбодын гайхамшигт ажил гэж ч байхгүй.

   Бурханы ажлын үе шат бүр Түүний бүх эриний ажлыг төлөөлөх бөгөөд хүний ажилтай ижил ямар нэг үеийг төлөөлдөггүй. Бие махбодоороо хийх Түүний ажил бүх эринийг төлөөлдөг бөгөөд бие махбодоороо хийдэг ажлын үеийг төлөөлдөггүй учраас Түүний сүүлийн бие махбодын ажлын төгсгөл ирэхэд Түүний ажил бүрэн төгслөө гэсэн үг биш. Ердөө л бие махбодтой байх хугацаанд Түүний хийсэн ажил бүх газарт түгсэний дараа бүх эринд хийх Түүний ажил дуусах юм. Бие махбодтой болсон Бурхан Өөрийн үйлчлэлийг биелүүлсэний дараа Түүнийг дагадаг хүмүүст Өөрийн хожмын ажлаа даатгадаг. Ингэснээр Бүх эринд хийх Түүний ажил үл тасалдана. Бие махбодтой болж хийсэн бүх эриний ажил зөвхөн бүх орчлон ертөнцөд түгсэн цагт бүрэн гүйцсэн гэж тооцогдоно. Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлнэ, Түүний ажлыг үргэлжлүүлэх хүмүүс нь Түүний ашигладаг хүмүүс байна. Хүний хийсэн ажил бүгд бие махбодтой Бурханы үйлчлэлийн доторх ажил бөгөөд энэ хүрээнээс гарах чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан ирж Өөрийн ажлаа хийхгүй бол хүн хуучин эринг дуусгаж шинэ эринд орж чадахгүй. Хүний хийсэн ажил ердөө л хүний хувьд боломжтой өөрийнх нь үүргийн хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хийх хэрэгтэй ажлаа ирж гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой Бурханы ажилтай холбоотой. Энэ бие махбодтой болсон Бурхан эхлээд хүний үзхүйтэй үл нийцэх ажлын алхамыг хийдэг, үүний дараа ч Тэр хүний үзхүйтэй үл нийцэх илүү их ажлыг хийдэг. Ажлын зорилго нь хүнийг эрхшээх. Нөгөөтэйгүүр Бурханы бие махбод ч хүний үзхүйтэй нийцдэггүй, дээр нь хүний үзхүйтэй үл нийцэх илүү их ажил хийдэг учраас хүн Түүний талаар илүү их шүүмжлэлтэй хандлагатай болдог. Тэр ердөө л Түүний талаарх тоо томшгүй олон үзхүйтэй хүмүүсийн дунд эрхшээх ажил хийдэг. Тэд Түүнтэй яаж ч харьцсан Тэр өөрийн үйлчлэлийг биелүүлсэний дараа бүх хүн Түүний эрхэнд захирагдана. Энэ ажил зөвхөн Хятад хүмүүсийн дунд тусгалаа олохгүй харин бүх хүн төрөлхтөн хэрхэн эрхшээгдэх учиртайг төлөөлнө. Эдгээр хүмүүс дээр хүрсэн үр дүн бүх хүн төрөлхтөнд хүрэх үр дүнгийн шинж тэмдэг нь бөгөөд хожим хийх Түүний ажлын үр дүн эдгээр хүмүүс дээр гарсан үр дүнгээс ч илүү их байх болно. Бурханы бие махбодоороо хийх ажил их бүрээ татуулж эсвэл нууц байдалд оршдоггүй. Энэ ажил бодит бөгөөд нэг бол нэг хоёр бол хоёр. Энэ хэнээс ч нуугдаж, хэнийг ч мэхэлдэггүй. Хүмүүсий харж буй зүйлс бодит бөгөөд жинхэнэ зүйлс, хүний олж авах зүйлс ч бодит үнэн бас мэдлэг юм. Ажил дуусахад хүн Түүний талаар шинэ мэдлэгтэй болох ба Бурханыг үнэн голоосоо хайдаг хүмүүсээс Түүний талаарх үзхүй цаашид ор мөргүй арилна. Энэ нь дан ганц Хятад хүмүүс дээрх Түүний ажлын үр дүн болохгүй, харин ч бүх хүн төрөлхтнийг эрхшээх Түүний ажлын үр дүнг төлөөлнө, учир нь энэ бие махбод болоод энэ бие махбодын ажил, энэ бие махбодын гэх бүх зүйлсээс илүүтэйгээр бүх хүн төрөлхтнийг эрхшээхээс илүү үр дүнтэй ажил гэж өөр юу байхав. Тэдгээр нь өнөөдөр ч бас хожим ч Түүний ажилд илүү ашигтай. Энэ бие махбод бүх хүн төрөлхтнийг эрхшээж, бүх хүн төрөлхтнийг олж авна. Бүх хүн төрөлхтөн Бурханыг үзэж, Бурханд дуулгавартай болж, Бурханыг мэдэхээс илүү дээр ажил гэж үгүй. Хүний хийсэн ажил зөвхөн хязгаарлагдмал хүрээг хамардаг, Бурхан Өөрийн ажлаа хийх үед Тэр тодорхой нэг хүнтэй ярьдаггүй харин бүх хүн төрөлхтөнд, Түүний үгсийг хүлээн зөвшөөрдөг хүмүүст ярьдаг. Түүний тунхагласан төгсгөл бол тодорхой нэг хүний төгсгөл биш харин бүх хүний төгсгөл билээ. Тэр хэн нэгэнд илүү харж хандах эсвэл гацахгүй, Тэр бүх хүн төрөлхтний төлөө ажиллаж ярьдаг. Тиймээс энэ удаа бие махбодтой болсон Бурхан бүх хүн төрөлхтнийг аль хэдийн төрөл төрлөөр нь ангилж, бүх хүн төрөлхтнийг аль хэдийн шүүж, бүх хүн төрөлхтөнд тохирох очих газрыг зохицуулсан байгаа. Хэдий Бурхан зөвхөн Хятадад Өөрийн ажлаа хийж байгаа ч үнэндээ бүх орчлон ертөнцийн ажлаа аль хэдийн шийдсэн байгаа. Тэр Өөрийн үг зохицуулалтыг хийхийн өмнө бүх хүн төрөлхтний дунд Түүний ажил түгэхийг хүлээж чадахгүй. Тэгвэл хэт хожидохгүй юу? Одоо Тэр хожмын ажлаа урьдчилан бүрэн гүйцээж чадна. Учир нь ажиллаж байгаа нь бие махбодтой Бурхан ба Тэр хязгаарлагдмал хүрээнд хязгааргүй ажил хийж байгаа билээ, үүний дараа Тэр хүнээр өөрийнх нь үүргийг биелүүлэх бөгөөд энэ бол Түүний ажлын зарчим юм. Тэр хүнтэй зөвхөн түр амьдрах бөгөөд бүх эриний ажил дуустал хамт байж чадахгүй. Учир нь Тэр Бурхан бөгөөд Өөрийн хожмын ажлыг урьдчилан зөгнөх учиртай. Дараа нь Тэр бүх хүн төрөлхтнийг Өөрийн үгсээр төрөл төрлөөр ангилах бөгөөд бүх хүн төрөлхтөн Түүний үгсийн дагуу Түүний ажилд алхам алхамаар татагдан орно. Хэн ч зугатан зайлах аргагүй ба бүгд үүний дагуу хэрэгжүүлэх ёстой. Тиймээс ирээдүйд Сүнс удирдахгүй, Түүний үгс эринийг удирдана.

    Бие махбодтой Бурханы ажлыг бие махбодоор хийх ёстой. Хэрэв үүнийг Бурханы Сүнс шууд хийсэн бол ямар ч үр дүн гарахгүй байх байсан. Сүнс хийсэн ч гэсэн их ач холбогдолгүй, ямар ч үнэмшилгүй болох байсан. Бүх бүтээгдсэн зүйл Бүтээгчийн ажил ач холбогдолтой эсэх, юуг төлөөлдөг, юуны төлөө болохыг, Бурханы ажил эрх мэдэл, мэргэн ухаанаар дүүрэн байгаа эсэхийг, хамгийн үнэ цэнэтэй, ач холбогдолтой эсэхийг мэдэхийг хүсэж байгаа. Түүний хийж байгаа ажил нь бүх хүн төрөлхтний авралын төлөө, Сатаныг ялж, бүх зүйлсэд Өөрийн гэрчлэлээ хийхийн тулд билээ. Иймээс ч Түүний хийж байгаа ажил ихээхэн ач холбогдолтой байх ёстой. Хүний бие махбод хамгийн их сохорч, хамгийн их гэмтэж, Сатанаас болж ялзарсан байгаа. Бурхан бие махбодоороо биечлэн ажиллахын хамгийн үндсэн шалтгаан нь Түүний авралын бай нь бие махбодоос бүтсэн хүн бөгөөд бас Сатан Бурханы ажилд саад хийхийн тулд хүний бие махбодыг ашигладаг учраас юм. Сатантай тулалдана гэдэг нь чухамдаа хүнийг эрхшээх ажил бөгөөд нөгөөтэйгүүр хүн бас Бурханы авралын бай юм. Үүгээрээ бие махбодтой болсон Бурханы ажил чухал билээ. Сатан хүний бие махбодыг ялзруулж, хүн Сатаны биелэл болсоноор Бурханд дийлэгдэх зүйл болсон. Ийм байдлаар Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил газар дэлхий дээр болно, Бурхан Сатантай тулалдахын тулд хүн болох ёстой. Энэ бол хамгийн бодтой ажил юм. Бурхан бие махбодоороо ажиллах үед чухамдаа бие махбодтой Сатантай тулалдаж байдаг. Тэр бие махбодоороо ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, улмаар сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дэлхий дээр бодит болгодог. Эрхшээгдэх нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялан дийлэгдэх нэгэн нь Түүний дайсан болсон Сатаны (мэдээж энэ бас хүн) биелэл бөгөөд эцэстээ аврагдах нь бас л хүн юм. Тэр Түүнд дуулгаваргүй, Түүнтэй яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг эрхшээж, мөн Сатаны эвдсэн, Түүнтэй яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг аварч Сатантай бодитоор тулалдаж чадах учраас тэр хүний гадаад бүрхүүлтэй хүн болох зайлшгүй шаардлагатай юм. Түүний дайсан бол хүн, Түүний эрхшээлтийн бай бол хүн, Түүний авралын бай нь Бурханаар бүтээгдсэн хүн. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ингэснээр Түүний ажил илүү хялбар болно. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг эрхшээх, түүнчлэн хүн төрөлхтнийг аврах чадвартай. Хэдий энэ бие махбод эгэл жирийн бодит боловч Тэр ердийн нэг бие махбод биш: Тэр ердөө л нэг хүн төдий бие махбод биш, харин хүн бас бурханлаг бие махбод юм. Энэ нь түүний хүнээс ялгагдах ялгаа бөгөөд Бурханы бие хэмийн тэмдэг билээ. Зөвхөн ийм бие махбод Бурханы хийхийг зорьсон ажлыг хийж, бие махбодтой Бурханы үйлчлэлийг биелүүлж, Түүний ажлыг хүн төрөлхтний дунд бүрэн хийж чадна. Хэрэв ийм байгаагүйсэн бол хүмүүсийн дундах Түүний ажил ямагт хоосон, алдаа мадагтай байх байсан. Бурхан хэдий Сатаны сүнстэй тулаан хийж, ялалтаа мандуулж чадах ч ялзарсан хүний хуучин зан чанар хэзээ ч шийдэгдэхгүй, Түүнд дуулгаваргүй, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс хэзээ ч үнэн голоосоо Түүний эрхэнд орохгүй, өөрөөр хэлбэл Бурхан хэзээ ч хүн төрөлхтнийг эрхшээж, бүх хүн төрөлхтнийг олж авч чадахгүй. Түүний ажил газар дэлхий дээр шийдвэрлэгдэхгүй бол Түүний эзэгнэлт хэзээ ч дуусгавар болохгүй, хүн төрөлхтөн бүхэлдээ амар амагланд орж чадахгүй. Хэрэв Бурхан Өөрийн бүх бүтээлүүдтэй амар амагаланд орж чадахгүй бол ийм эзэгнэлтийн ажил үр дүнгүй болж Бурханы цог жавхлан мөн алга болно. Хэдий Түүний бие махбод эрх мэдэлгүй ч Түүний хийх ажил өөрийн үр дүнд хүрсэн байх болно. Энэ бол Түүний ажлын зайлшгүй чиглүүлэлт юм. Түүний бие махбод эрх мэдэлтэй эсэхээс үл хамааран Тэр Бурханы ажлаа хийх чадвартай байсаар байгаа цагт Тэр Бурхан байна. Энэ бие хэр эгэл жирийн байх нь хамаагүй, Тэр хийх ёстой ажлаа хийж чадна, учир нь энэ бие махбод ердийн нэг хүн биш Бурхан билээ. Хүний хийж чадахгүйг энэ бие махбод хийж чадахын шалтгаан нь Түүний дотоод мөн чанар хүнийхтэй адилгүй, Тэр хүнийг аварч чадахын шалтгаан нь Түүний бие хэм ямар ч хүнийхээс өөр учраас юм. Тэр хүн, үүнээс ч илүүтэй Бурхан учраас, эгэл бие махбодоос бүтсэн хүний хийж чадахгүй ажлыг хийж чадах учраас, Түүнтэй хамт газар дэлхий дээр амьдарч байгаа ялзарсан хүн төрөлхтөнг аварч чадах учраас энэ бие махбод хүн төрөлхтөнд нэн чухал билээ. Тэр хэдий хүнтэй адил ч гэсэн Бурханы Сүнсний хийж чадахгүй ажлыг хийж чаддаг, Бурханы Сүнсээс илүү Бурханд гэрчлэл өргөж чаддаг, Бурханы Сүнсээс илүү хүн төрөлхтөнг бүрэн олж авч чаддаг учраас ямар ч үнэ цэнэтэй хүнээс илүүтэй бие махбодтой болсон Бурхан хүн төрөлхтөнд илүү чухал. Үүний үр дүнд хэдий энэ бие махбод эгэл жирийн ч гэсэн хүн төрөлхтөнд оруулсан Түүний хувь нэмэр, хүн төрөлхтний амьдрал дахь Түүний ач холбогдол Түүнийг илүү өндөр үнэ цэнэтэй, бодит утга учиртай болгодог, мөн энэ бие махбодын ач холбогдол ямар ч хүнтэй жишихийн аргагүй. Хэдий энэ бие махбод Сатаныг шууд устгаж чадахгүй ч Тэр Өөрийн ажлыг ашиглан хүн төрөлхтнийг эрхшээж, Сатаныг ялж, Сатаныг Өөрийн эрхэнд бүрэн оруулдаг. Бурхан бие махбодтой болсон тул Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг аврах чадвартай юм. Тэр Сатаныг шууд устгадаггүй, гэхдээ Сатаны ялзруулсан хүн төрөлхтнийг эрхшээх ажлыг хийхийн тулд бие махбодтой болдог. Ингэснээр Тэр Өөрийгөө бүтээлүүдийн дунд илүү дээр гэрчилж, ялзарсан хүн төрөлхтнийг илүү дээр аварч чадна. Бурхан бие махбодтой болж Сатаныг ялах нь Бурханы Сүнс Сатаныг шууд устгаснаас илүү үнэмшилтэй, илүү дээр гэрчлэл болно. Бие махбодтой Бурхан хүнд Бүтээгчийг мэдэхэд илүү сайн тусалж, бүтээлүүдийн дунд Өөрийгөө илүү сайн гэрчилж чадна.

"Үг нь махбодоор илэрсэн" номоос

Холбоотой зөвлөмж

No comments:

Post a Comment